СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-03

СХД-ийн нөхөн сонгуульд С.Мөнхчулуун өрсөлдөх үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болж гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар тус тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд буй.

Түүнээс өмнө буюу өчигдөр/2020.12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нөхөн сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн түр хойшлуулах санал гаргаж, дэмжигдсэн юм.

Хууль ёсоор бол нөхөн сонгуулийг хавар 06-р сард эсвэл намар 10-р сарын аль нэгэнд зохион байгуулах зохицуулалттай. Тэгвэл ирэх оны 06-р сард зохион байгуулах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.

Түүний хувьд өнгөрсөн 10-р сард болсон НИТХ-ын сонгуульд СХД-ээс бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж байсан ч гэнэт нэрээ татсан. Тэрээр тухайн үед ямар шалтгаанаар нэрээ татсанаа тодорхой тайлбарлаагүй өнгөрсөн юм.  

Юутай ч түүнийг нэрээ татсаны дараахан танхай болон хар тамхины хэргээр ял эдэлж байсан төрсөн дүү С.Бямбацогтыг нь хугацаанаас нь өмнө сулласан байдаг. Түүний дүү С.Бямбацогт 2017 онд бааранд сэлэм эргүүлж танхайрсан болон хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр ял эдэлж байсан юм.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.22.66

Өөрийгээ дэвшүүлэх хэнээтэн. Хүн тоохгүй нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.