СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Байгаль хамгаалагч Б.Эрдэнэбат: Самарчдаас болоод хэрэм дайждаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цахим орчинд самарчид идэш тэжээлийг нь цөлмөсний улмаас хэрэм олноороо үхэж байгаа тухай зураг, мэдээлэл тархах болсон. Бид үүнийг тодруулахаар Богд хан уулын ТХГ-ын Байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа. 

Ер нь самар бэлтгэдэг иргэд хог тарьж, ан амьтдыг дайжуулдаг. Архины шил, гялгар уут гэх мэт маш их хогоор ой модыг бохирдуулж байгаад байгаль хамгаалагчид төдийгүй хүн бүр санаа тавих хэрэгтэй болжээ. Мөн, самарчдын хөл хөдөлгөөнөөс болж амьтад дайждаг бөгөөд хэрэм ч мөн идэш тэжээл хайж газар нутгаа сэлгэдэг аж. 

Богд хан уулын ТХГ-ын Байгаль хамгаалагч Б.Эрдэнэбат:

-Самарчид зөвхөн хэрэм гэлтгүй ойн зэрлэг бүх ан амьтанд бэрхшээл тарьж байна. Маш их дуу чимээ гаргаж, тайван байдлыг нь алдагдуулдаг. Үргэж дайжихад хүргэдэг. Ойд маш их хог тарьдаг, архидан согтуурдаг. Энэ жил бид 3-4 удаа Богд уулнаас иргэдийг буулгасан. Отгийг нь буулгаж, хогийг нь цэвэрлүүлсэн. Гэвч хог хэвээр л байна. 

Хэрэм сонин амьтан. Сууж байгаа нь хүртэл залбирч байгаа юм шиг байдаг. Түүнтэй холбоотой олон домог яриа байдаг. Нэг анчин хэрэм буудтал хөлийг нь шархдуулж орхиж. Хэрэм модны хөндий рүү орчихоор нь ухаад гаргаад иртэл шархадсан хөлөө давирхайдсан байсан гэдэг. Ийм л хөөрхөн амьтан шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.55

tegeed yagvxeed bgaamuu vgvi yimuu neg xariulax gej teneed yabchixiimaa asuusan asuultiin martal

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.201

Самарыг хилээр гаргахаа болих хэрэгтэй. Дайжаад байх хэрэмгуй боллоо. Ховор амьтад ухэж дууслаа. Б. О. Я- яаралтай арга хэмжээ аваачээ. Б. О. Я-ны сайдаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.