СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

27 жил хадгалсан үр хөврөл хүүхэд болон мэндэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Молли Гибсон энэ жилийн аравдугаар сард дэлхийн түүхэнд онцгой нэгэн болон мэндэлжээ. Учир нь Гибсон 27 жил хадгалагдсан үр хөврөлөөр эхийнхээ хэвлийд бүрдсэн байна.

.

Молли хамгийн удаан хадгалсан үр хөврөлөөс төрсөн хүүхэд гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Түүнээс өмнө төрсөн эгч нь болох Эмма 24 жилийн турш хадгалсан үр хөврөлөөс төрж, хамгийн олон жил хөлдөөсөн хуруу шилний үр хөврөлийн хүүхэд болж байсан юм. Гибсоны эцэг эх үр хөврөл үрчилж авах тухай мэдээллийг орон нутгийн сувгаар сонсох хүртэл таван жилийн турш үргүйдлийн асуудалтай байжээ.

Хатагтай Гибсон 29 настай, дунд сургуулийн багшаар ажилладаг. Харин ноён Гибсон 36 настай цахим аюулгүй байдлын шинжээч ажээ. Тэд иргэд үр хөврөлөө ашиглахгүй тул хэн нэгэнд хандивлахаар хадгалуулсан байдаг Үндэсний үр хөврөл хандивлах төвтэй холбогдсон байна. Гибсоныхтой адил асуудалтай гэр бүлүүд ашиглагдаагүй үр хөврөлүүдийг үрчлэн авч, хүүхэд төрүүлэх боломжтой байдаг ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын нутаг дэвсгэрт сая орчим хөлдөөсөн үр хөврөл хадгалагдаж байна. Үндэсний үр хөврөл хандивлах төв нь 17 жилийн өмнө байгуулагдсан ба одоогоор 1,000 гаруйг үрчлүүлж, амжилттай хүүхэд болон мэндэлжээ. Жилд ойролцоогоор 200 орчим удаа үр шилжүүлэн суулгадаг байна.

Гибсоны гэр бүл Моллигийн үр хөврөлийг үрчилж авахаасаа өмнө 2017 онд Эммагийн үр хөврөлийг үрчлэн авч мөн хамгийн олон жил хадгалагдсан үр хөврөлийг тээж төрүүлсэн тохиолдол болж байжээ. Эмма, Молли хоёрын үр хөврөлийг 1992 онд цуг хадгалуулж байсан ба тэд удамшлын хувьд төрсөн эгч дүүс ажээ. Тиймээс тун ижил төстэй харагдаж байгаа юм.

Эцэг эхийнх нь хувьд хүүхэд хэнтэй адилхан харагдах, хаанаас ирсэн нь огт чухал биш юм. Хүүхдүүдээ төрүүлж өсгөхийн тулд нойргүй хоносон шөнүүд нь түүний хувьд хамгийн аз жаргалтай үе хэмээн хатагтай Гибсон ярьжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.