Халдвар авсан иргэдийн тандалт, судалгааг хийж байгаа ч зарим иргэдийн хувьд явсан маршрутаа бүрэн дүүрэн мэдээллэхгүй тохиолдол гарч байгаа юм. Энэ сарын 2-нд батлагдсан тохиолдол нь “Энхсаран” сувилалд засварын үйлчилгээ хийсэн иргэдийн ар гэр ажээ.
Иймд өчигдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Энхсаран” сувиллын ойр орчимд тусгай ажиллагаа явуулсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Ингээд батлагдсан тохиолдлын явсан газрын зураглалыг гаргаж, 120 өрхийн 400 гаруй иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Энэ мэт арга хэмжээ авч байгаа нь халдварыг тараахгүйн төлөө ажиллаж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.