СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-03

LIVE: Улаанбаатарт 1, Сэлэнгэ аймагт нэг гэр бүлийн 5, тусгаарлагдаж байсан 1 хүнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээс хойш 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн хоёр лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 16599 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

  • Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байгаад гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. 
  • .
  • Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
  • Архангай аймагт халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Батцэнгэл, Ихтамир суманд тандалтын шинжилгээ хийгдэж байна.
    Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 819 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байгаа" гэв.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 376 : (2020.12.03-ны байдлаар)

  • Сэлэнгэд 189
  • Улаанбаатарт 91
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4

Нийт батлагдсан тохиолдлын шинж тэмдгийн хувьд:

  • Ханиалгах, хоолой аргах зовиур 19%,
  • Нусгайрах, үнэр амт мэдрэхээ болих, үе мөч өвдөх, ядрах зовиур 10%,
  • Суулгах, хуурай ханиалгах, нүд улайх, цээж хөндүүрлэх зовиур 02% байна.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.