СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонжворт сугалаанд 5-10 хүртэл тоо дараалж, 20 супер азтан тодорсон хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өмнөд Африкт PowerBall хонжворт сугалааны азтанг тодруулах үеэр 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн тоонууд дараалан гарчээ. Сугалаанд энэ тоог тааж бичсэн 20 хүн хонжвороо хувааж авахаар болсон байна.

Гэвч үндэсний хэмжээнд зарлагдсан хонжворт сугалааны азтанг тодруулах явцыг луйвардсан байж болзошгүй гэсэн шүүмжлэл гарчээ. Зохион байгуулагчид тоо дараалан гарах тохиолдол ховор зүйл биш, үе үе давтагддаг гэж мэдэгдсэн боловч сугалааг луйвардаж, заль мэх ашигласан хэмээн буруутгасан тул мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Нөгөө талаар сугалааны супер хонжворыг олон хүн хувааж авах тохиолдол тун ховор ажээ. Өөрөөр хэлбэл олон хүний бөглөсөн тоо нэг дор давхцах тохиолдол бараг гардаггүй тул ихээхэн сэжиг төрүүлсэн байна.

. Өмнөд Африкт PowerBall сугалааны супер ялагч 42 сая гаруй сугалаан дунд цор ганц байх боломжтой гэж тооцдог байна. Ялагчийг тодруулахдаа 50 хүртэл тооны бөмбөлгөөс сонгодог. Энэ удаад ч мөн мягмар гарагийн үдэш сугалааны ялагчдыг тодруулахдаа телевизээр шууд дамжуулан, урьдын адил явуулсан байна.

Дашрамд сонирхуулахад 2003 онд 33 хүн нэг дор супер хонжворын ялагч болсон тохиолдол Өмнөд Африкт гарч байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.