СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-02

ВИДЕО: Б.Золжаргал: Тусламж гуйгаад байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэр нь сошиалд дэлгэсний дараа тусламж үзүүлсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын халдвар 369-д хүрээд байна. Вирусийн халдвартай нь батлагдсан иргэдийн хавьтал болон амьдарч байгаа бүсийг хамгаалтад авч карантилаад байгаа юм. Гэвч хөл хорионд орсон иргэд хаашаа ч гарах боломжгүй болж, яаралтай эмнэлгийн тусламж ч авч чадахгүй хүнд байдалтай байна. Тухайлбал, хөх нь буглаад эмнэлгийн тусламж авч чадаагүй ээжтэй ярилцлаа.

Өчигдөр цахим орчинд нэгэн эмэгтэй өөрт тохиолдсон явдлаа нийтэлсэн. Тухайн эмэгтэй төрөөд сар болж байгаа бөгөөд хөх нь буглан хавдаж ес хоносон байна. Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байсан ч орцных нь нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул орон сууцаар нь хөл хорио тогтоожээ. . 103 болон 119 рүү залгасан ч тусламж авч чадалгүй 8-9 хоног хугацаа алдаж, хөхний буглаа нь хүндэрчээ. Иймд өөрт тохиолдсон зүйлээ фейсбүүктээ бичсэн аж. 

Орон сууцаараа хөл хорионд орсон иргэд хаашаа ч гарч болохгүй хоол хүнс, эм тариа, эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалтай байна. Иргэд өвдөж зовсон, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй үед эмнэлгийн байгууллага нь ч цар тахал гарсан бүс хэмээн тоож авч хэлэлцэхгүй байгаагийн тод жишээ нь энэхүү тохиолдол болж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.