СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британид ирэх долоо хоногт коронавирусийн вакцинжуулалтыг эхлүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек компаниудын хамтран гаргасан коронавирусийн эсрэг вакцин 95 хувь хамгаалах чадвартай гэдгийг өнгөрөгч сард танилцуулсан. Тэгвэл Их Британи улс уг вакциныг өргөн хүрээтэй дархлаажуулах хөтөлбөрт ашиглах анхны улс боллоо.

Британийн эрүүл мэндийн газар Америк, Германы фирмүүдийн хамтарсан вакциныг аюулгүй гэж үзсэн тул ирэх долоо хоногт иргэддээ тариулж эхлэх юм байна. Тиймээс ойрын өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдах нэн шаардлагатай иргэдийг хамруулахаар болжээ.

. Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэх шаардлагатай. Түүнчлэн Их Британийн Засгийн газар эхний ээлжинд 10 сая тунг яаралтай хүлээж авах хэрэгтэй болсон байна. Ирэх долоо хоног гэхэд эхний ээлжийн 800,000 тун Их Британид буух юм байна.

Нөгөө талаар уг вакцин нь урьд өмнө байгаагүй богино хугацаанд олон нийтэд ашиглаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга болж байгаа юм. Ойролцоогоор 10 жилийн хугацаанд вакцины хөгжүүлэлтийг бүрэн хийдэг бол Пфайзер болон БиоНТекийн вакцин ердөө 10 сарын дараа олон нийтэд хэрэглэх зөвшөөрлөө авлаа.

Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок “тусламж замдаа явж байна” хэмээн жиргэжээ. Нэгэнт вакцинжуулалт эхлэх гэж байгаа тул тус улсын 50 орчим эмнэлэг, вакцины төвүүд бэлтгэлээ хангаж байна.

. Өөрөөр хэлбэл хоорондоо зай барих, амны хаалт зүүх, шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлууд хэвийн үргэлжилнэ.

mRNA хэмээн нэрлээд байгаа уг вакцин нь Ковид-19 вирусийн удамшлын кодоос тасдаж аван хүний биед оруулж цар тахалтай тэмцэх дархлааг бий болгох юм. Урьд өмнө уг вакциныг хүн дээр хэрэглэж байгаагүй ч клиникийн туршилтаар 95 хувийн үр дүнтэйг нотолсон. Харин ОХУ, БНХАУ-ын гаргаж буй вакцинууд Оксфордын их сургуулийн вакцинтай ижил аргаар үйлдвэрлэгдэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.