Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 12-р сарын 1-10-ны хооронд Улаанбаатар хотод гацсан 85 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулан, орон нутаг руу буцаах ажил өнөөдөр ч үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд 20 шинжилгээний төв байгуулсан боловч иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Зарим газарт км гаруй цуваа үүссэнийг та бүхэнд зургаар үзүүлье.
119.mn сайтыг хариуцаж байгаа “Интерактив” мэдээлэл, технологийн компанийн хариуцлагагүй байдлын улмаас тус сайт өнөөдрийн байдлаар ажиллахгүй болжээ. Иймд иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр явуулахаар ЭМЯ шийдвэрлэж, энэхүү ажил өчигдрөөс эхлээд байна.