СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цуврал алуурчин хэргээ хүлээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын мөрдөгчид “Волга маньяк” хочтой 30 орчим эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн цуврал гэмт хэрэгт холбогдоод буй алуурчныг олж барьжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэмт этгээд хэргээ хүлээсэн байна.

ОХУ-ын мөрдөн шалгах товчоо сэжигтэн 38 настай Радик Тагиров болохыг зарлажээ. Тэрээр 2011, 2012 онуудад 26 эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн байна. .

Тагиров ганцаараа амьдардаг өндөр настай эмэгтэйчүүдийн гэрт цахилгаанчин, сантехникчийн дүрээр орж хэрэг үйлддэг байжээ. Түүний гарт амь насаа алдсан хохирогч эмэгтэйчүүдийн дийлэнх нь 70-аас дээш насныхан байгаа юм. Ихэвчлэн хохирогчдын орон гэрийг тоносон байсан ч зарим тохиолдолд юу ч авалгүй гарсан байна.

10 орчим жилийн өмнө удаа дараалан гарсан хүн амины гэмт хэргүүд Казан, Самара, Толятти, Ижевск, Уфа болон төвийн бүсийн бусад хотуудад бүртгэгджээ. 2013 оноос хойш цуврал аллагын гэмт хэрэг нам жим болсон ч 2017 оноос олон нийтийг дахин айдаст автуулж эхэлсэн байна. Оросын цагдаагийн албаныхан 2019 онд цуврал алуурчныг баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд 3 сая рублийн шан харамж амлажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.