СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пуэрто Рикогийн ажиглалтын дуран нуржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Олон арван жилийн турш сансар судлалын томоохон нээлтүүдийг хийж байсан Пуэрто Рико дахь ажиглалтын аварга том радио телескоп нуран унасан байна. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн мэдээлснээр ойролцоогоор 900 тн жинтэй төхөөрөмж 137 метрийн өндрөөс нуржээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө гарсан гэмтлийн улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тул буулгахаар болсон тухай албаны хүмүүс мэдээлсэн юм. Арекибо ажиглалтын дуран нь дэлхий дээр цөөн байдаг аварга сансрын аварга том телескопуудын нэг билээ. Өнгөрсөн 57 жилийн турш шинжлэх ухааны гол эх сурвалж байсаар ирсэн юм.

Жэймс Бондын “Алтан нүд” зэрэг Холливудын алдартай кино бүтээлүүдэд гардаг уг телескоп нурах үед хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 08 цагийн үед нурсан ба дурангийн таваг, эргэн тойронд байсан байгууламжууд эвдэрсэн байна. Судалгааны телескоп чухам юуны улмаас нурсныг судалж тогтоохыг оролдож байгаа юм. .

Өнгөрсөн хугацаанд энд ажиллаж, ойролцоо амьдардаг эрдэмтэн, судлаачид телескоп нурж үгүй болсонд ихэд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Арекибо телескопын түүхээс дурсвал 1960-аад оны үед дэлхийн агаар мандал, ионы хүрээ, давхаргыг судлах зорилгоор барьж байгуулжээ. Удалгүй радио ажиглалтын дуранг одон орон судлалын бүх л салбарт ашиглаж, радио дохиолол хүлээж авч эхэлсэн байна. Уг бүтээлийг ашиглан нээлт хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж байсан бөгөөд 1992 онд бусад одыг тойрон эргэдэг экзопланетуудын анхны тодорхой мэдээллийг эндээс авч байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.