СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-02

Б.Ууганбаяр: Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалт үндсэндээ дуусаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.02/ ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд 68 тусгаарлах байр ажиллаж байгаа. Үүний 20 нь нийслэлд, 48 нь орон нутагт бий. Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55, орон нутгаас 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. . Үүнээс 42 нь хүүхэд байсан тул нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь хүргэсэн. Өнөөдөр дахин гэрийн ажиглалтад шилжүүлэх иргэд бий. Одоо тусгаарлагдаж байгаа иргэд бол хавьтал гэж тусгаарлагдаж байсан юм.

. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг үндсэндээ тусгаарлалтаас гаргаад дуусаж байгаа.

Түүнчлэн МИАТ компани Улаанбаатар Токио чиглэл рүү ойрын хугацаанд нислэг үйлдэхээр болсон. Ингэхдээ Улаанбаатараас зорчигчтой нисээд, буцахдаа ачаа тээвэрлэж ирэхээр төлөвлөөд байгаа. 
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нээс дотоодод халдвар бүртгэгдсэн тул тусгай үүргийн нислэгийг түр зогсоосон. Учир нь дотоодын кластер голомтын ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах зорилгоор байруудыг ашиглаж байгаа юм. Тиймээс дотоодын нөхцөл байдал намжтал тусгай үүргийн нислэг авахгүй гэдгээ Шадар сайд Я.Содбаатар мэдэгдээд байгаа билээ.

Улсын хэмжээнд 52,876 м2 талбайд голомтын эцсийн болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна хэмээлээ.

ВИДЕО: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.