Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээс хойш 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн хоёр лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 12.015 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 3, Орхон аймагт 2 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал /гэр бүл, ажил, нэг байрны оршин суугч/ бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Тухайлбал нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 429, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 250, Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байна. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 4 байрнаас нийт 175 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1063 хүнд шинжилгээ хийснээс 386 нь 3 удаа, 827 нь 2 удаагийн давтан шинжилгээнд хамрагджээ. Мөн халдварын батлагдсан тохиолдлын 71 хувь нь эхний шинжилгээ, 26 хувь нь 2 дахь шинжилгээ, гурван хувь нь 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.