СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ч.Халиун: Шинэ Зеланд улс хатуу хөл хорионд орсон иргэддээ цалингийнх нь 80 хувьтай тэнцэх тэтгэмж олгосон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

“LIVE” телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан улстөрийн ажилтан Ч.Халиун оролцож, Шинэ Зеланд улс коронавирусийн халдвар тархсаны дараа хатуу хөл тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн гайхалтай ажил, туршлагын талаар ярилаа.

Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан улстөрийн ажилтан Ч.Халиун:

Шинэ Зеланд улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан даруйдаа хоёр удаа 49 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоосон. Хатуу хөл хорионы хугацаанд тус улс Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил нь өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг туршлага болсон хэмээн өдгөө үнэлэгдэж байна. Тухайн улсын хувьд таван сая хүн амтай. Дээрээс нь хамгийн том хот нь манай Улаанбаатар хоттой ижилхэн 1.5 сая хүнтэй учраас тухайн улсын коронавирусийн хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлсэн ажлуудыг судалсан.

Тухайн улсад 2020 оны хоёрдугаар сарын 28-нд анхны халдвар илэрсэн. Тэгмэгц халдвар гарсан газраа 30 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон байдаг. Хөл хорионы хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан бүх хүнд ажил олгогчоор нь дамжуулан цалингийнх нь 80 хувьтай тэнцэх тэтгэмжийг олгосон.

Хоёрдугаарт, халдвар бүхий хүнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталд орсон бүх хүнийг тусгаарлаж мөн л цалингийнх нь 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоор нь дамжуулан өгч эхэлсэн байдаг.

Гуравдугаарт, хатуу хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгосон. 50 хүртэлх хүнтэй жижиг аж ахуйн нэгжид 5,000,000 сая Шинэ Зеланд долларын нэн хөнгөлөлттэй зээл өгсөн. Тухайн зээл нь таван жилийн хугацаанд гурван хувийн хүүтэй байх бөгөөд эхний хоёр жилд зээлийн хүү болон эргэн төлөлтөөс бүрэн чөлөөлөгдөх нөхцөлтэй байсан.

Мөн аж ахуйн нэгжид олгож буй нэн хөнгөлөлттэй зээлийн 80 хувийг нь Засгийн газар нь батлан дааж байгаа учраас жижиг дунд бизнес эрхлэгчдээс ямар нэгэн барьцаа хөрөнгө, бусад батлан даалт шаардахгүйгээр ямар нэгэн хүндрэл олгохгүйгээр тухайн зээлийг олгохоор зааж өгсөн нь бодит дэмжлэг болж чадсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
64.119.17.42

Tegeed yagaav shine zeland uls shuu dee. Yah geed bgaan. Duuraij baahan mongo og gee yu

зочин
3 жилийн өмнө
192.82.75.144

Haliun chi uuruu shine zelanddaa ochij amidarna uu. Bayarlalaa

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.5

тэнэг

Зочин
3 жилийн өмнө
124.158.68.139

Халиун гүү өөрөө шинэвтэр зиланддаа очоод амь зуу даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.