СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХБНГУ: Согтуу жолооч явган зорчигчдыг дайрч, 5 хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Герман улсын Триер хотод мөнгөлөг саарал өнгөтэй, дунд гарын жийп загварын автомашин явган хүний зам дээр осол хийж таван хүн амь насаа алдаж, 15 хүн бэртжээ. Амиа алдсан явган зорчигчдын дунд есөн долоо хоногтой буюу хоёр сар гаруйтай нярай байсныг цагдаагийн газраас мэдээлэв.

Автомашиныг жолоодож байсан 51 настай эрэгтэйг баривчлан саатуулсан. Прокурорын байгууллагын сэжиглэж буйгаар мягмар гарагийн өдөр 14 цагийн үед ноцтой осол хийсэн жолооч явган хүний зам руу дайрч орохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй.

Одоогоор уг ослыг улс төрийн сэдэлтэй болон шашны үзэл сурталтай холбоотой зохион байгуулаагүй гэж үзэж байна. Триер хотын дарга ослыг аймшигтай үйл явдал болсон хэмээн мэдэгдсэн

Осол гарсан газарт байсан гэрчүүдийн яриагаар автомашин явган зорчигчдыг дайрах үед хүмүүс орилж хашгачан цочролд орсон бөгөөд жийп машин Бротстрасс дахь төв хурдны замын хажуу руу дайрч орж ирэхэд мөргүүлсэн хүмүүс агаарт шидэгджээ.  Цагдаагийн машин сэжигтний машиныг зогсоох хүртэл км орчим явган хүний зам дээр хурдалж, замдаа таарсан хүмүүсийг дайрсан байна.

Хохирогчдын дунд 25-73 насны гурван эмэгтэй, 45 настай эрэгтэй нялх хүүхдийнхээ хамт амиа алджээ. Мөн нас барсан эрэгтэйн эхнэр, нэг настай хүү нь гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

. Анхан шатны дүгнэлтээр сэжигтний сэтгэцийн эрүүл мэнд доголдолтой байж магадгүй гэжээ. Гэрийн хаяг нь тодорхойгүй ба хэн нэгнээс зээлээр авсан машиндаа амьдарч байсан ажээ.

Триер хот нь дундад зууны үеийн түүхэн дурсгалт газар юм. Германы нийслэл Берлин хотоос баруун тийш 720 км-т Люксембург улсын хилийн ойролцоо байдаг, 110,000 орчим оршин суугчтай. Коронавирусийн цар тахлаас болж зул сарын баярт зориулсан захыг нээхийг хорьсон боловч дэлгүүр худалдааны төвүүд нээлттэй байсан учир хөл хөдөлгөөнтэй байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.