“ОНОМ” сангийн ТУЗ-ийн дарга Дашдоржийн Наранбаатар өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар дамжуулан маш ноцтой мэдээллүүдийг сүүлийн үед удаа дараа хийх болсон.
Тухайлбал, ЭМЯ коронавирусийн цар тахлыг далимдуулан БНСУ-ын компаниас ажилладаггүй тоног төхөөрөмжийг асар их мөнгөөр худалдан авсан, эвдэрхий тоног төхөөрөмж авсныг нь тус яамны харьяа лабораторийн хүмүүс мэдэхгүй байгаа гэх зэргээр мэдээлсээр байгаа.
Харин доктор Д.Наранбаатарын яриад буй энэхүү мэдээлэл ор үндэсгүй хэмээн ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан няцаалт хийв.
Тэрбээр “Намайг Эрүүл мэндийн сайд болсноос хойш төсвийн хөрөнгөөр БНСУ-аас нэг ч төгрөгийн тоног төхөөрөмж аваагүй. Доктор Д.Наранбаатарын хувьд өнгөрсөн зургадугаар сард зургаан сая ам.долларын төсөвт өртгөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлагдсан тендерийг андуурч яриа байгаа юм шиг байна билээ. Тэр тендер намайг сайд болохоос ч өмнө явагдаад, шалгаруулалт нь хийгдээд дууссан ажил. Манай яамны талаар худал мэдээлэл, гүтгэлэг тарааж буй асуудлыг нь холбогдох байгууллагаар шалгуулна” гэх тайлбарыг хийсэн.
Уг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “ЭМЯ-ны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг боловсруулах, хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн зөвлөхийн бус үйлчилгээний тендерийн сонгон шалгаруулалт өнгөрсөн зун болсон.
Уг тендерийн урьдчилсан үе шатанд “ОНОМ” сангийн тэргүүн Д.Наранбаатар АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл байгуулж оролцсон боловч тус түншлэл нь урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хасагдсан.
Харин уг тендерийн эцсийн сонгон шалгаруулалтыг Дэлхийн банк болон ЭМЯ-ны тендерийн үнэлгээний хорооны хамтарсан ажлын хэсэг хийгээд 2020 оны зургадугаар сарын 10-ны өдөр Бит компюьтер Тайхан электрик вайр нарын түншлэлийг шалгаруулж, зургаан сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон юм билээ.
Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй зургаан сая ам.долларын төсөвт өртөгтэй тендерт өрсөлдөөд ялагдсандаа “ОНОМ” сангийн тэргүүн Д.Наранбаатар шаралхаж, ЭМЯ-ыг харлуулан гутаасан, худал мэдээллийг цацаж байгаад харамсаж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр засгийнхаа өөдөөс юм хэлвэл шударга бусын хонгилоор чирэгдэнэ гүйцээ.
Шудрага, баримттай, унэн юм ярихгуй бол оороо орооцолдож буруутай болно гэдгийг мэдэж байгаа л байхдаа