Мунзуй хочит Г.Нямдоржийг хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах гэрээс нь дайчлан баривчилжээ.
Түүнийг баривчлах үед гэрээс нь бага хэмжээний мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтайгаар ХУД-ийн шүүхэд шилжүүлсэн байна.
Харин ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Нямдоржийг цагдан хорих, таслан сэргийлэх тухай прокурорын саналыг үндэслэлтэй хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 20.8.1 буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх зүйлчлэлээр буруутгаж, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нэг сарын турш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Мунзуй хочит Г.Нямдорж нь танхай, хүчин, хууль бусаар галт зэвсэг ашигласан, бусдыг сүрдүүлсэн гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын амь насанд халдахыг завдсан гэх хэргээр шоронд хоригдож байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Номтойбаяртай нэг камерт орсон байгаадаа
Юун 1 сар вэ? тоглоод байгаа юмуу? Хар тамхины хэрэг чинь гадны оронд хүн алсантай тэнцэхээр ял өгж байхад, монголд эсрэгээрээ 1хэн сар баривчлах ч гэж дээ. Гэхдээ тэр нэг сарыг номтойбаяртай хамт хорьвол зүгээр байнаа.
Шалчигнаж байж номтойд зодуулавдаа