АНУ-ын хамгийн найдвартай англи хэлний цахим толь бичиг гэгддэг "Merriam-Webster" болон "Dictionary.com" энэ оны онцлох үгээр "Pandemic" буюу "Цар тахал"-ыг сонгожээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү үг нь цахим толь бичгийн хайлт дундаас хамгийн их хайлтыг авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд Ковид-19-ийг албан ёсоор цар тахал гэж тодорхойлсны дараа тус үгний хайлт эрс нэмэгдсэн аж.
Тухайн өдрийн "Цар тахал" хэмээх үгний хайлтыг 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөртэй харьцуулахад 115,806 хувийн өсөлт бүртгэгдсэн байна. "Merriam-Webster" компанийн зүгээс "Заримдаа ганцхан үг бүхэл бүтэн эрин үеийг тодорхойлдог бөгөөд энэ онцгой ба хүнд хэцүү жилийг уг ганц үг тодорхойлж байгаа нь маш тохиромжтой хэрэг" хэмээн мэдэгджээ.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн онцлох үг нь өөрийгөө эрэгтэй, эмэгтэй гэж тодорхойлдоггүй хүнийг нэрлэх "Тэр" хэмээх үг байжээ. Харин 2018 онд "Шударга ёс", 2017 онд "Феминизм", 2016 онд "Хачин жигтэй" зэрэг үг тус тус сонгогдсон байна.
Эх сурвалж: Reuters