СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рита Ора төрсөн өдрөө тэмдэглэхийн тулд хорио цээр зөрчсөндөө хүлцэл өчжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн дуучин, жүжигчин, дуу зохиогч Рита Ора өнгөрсөн долоо хоногт буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр 30 нас хүрчээ. Коронавируст цар тахлын улмаас Их Британид хөл хорионы хатуу чанга дэглэм хэрэгжүүлж байна. Гэвч дуучин Рита Ора төрсөн өдрөө тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчжээ. Дуучин энэ үйлдэлдээ ихээхэн гэмшиж, хүлцэл өчиж байгаагаа мэдэгдсэн байна.

Рита Ора Лондоны баруун хэсэгт байдаг Каса Круз зоогийн газарт өнгөрсөн бямба гарагт 30 насны төрсөн өдрөө 30 орчим хүний хамт тэмдэглэжээ. Тэрээр “дэлхий даяар хүнд хэцүү цаг үе тулгараад байхад маш хариуцлагагүй үйлдэл гаргаж, бусдыг эрсдэлд оруулсандаа ичиж байна. Хариуцлагагүй гаргасан үйлдэлдээ гэмшиж, уучлалт гуйж байна. Би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэжээ.

Английн нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хорио цээрийн дэглэмийн дагуу гадагш гарсан тохиолдолд өөрөөсөө гадна зөвхөн нэг хүнтэй уулзах боломжтой юм. . Хэрэв ийм үйлдэл давтагдвал 3,200 фунт стерлинг хүртэл хэмжээний торгууль ноогдуулна.

Коронавирусийн эсрэг арга хэмжээг хариуцан хэрэгжүүлж буй Кенсингтон болон Челсигийн зөвлөл Каса Крүз зоогийн газарт болсон Рита Орагийн үдэшлэгийн талаар шалган мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.