Индонези улсад байдаг Иле Левотолок галт уул оргилжээ. Галт уул оргилсны дараа хорт хий, халуун үнс нурмаа цацсан байна. Орон нутгийн эрх баригчид ард иргэдийг халуун лаав, хортой хийнээс сэрэмжлэхийг уриалсны дараа иргэд мянга мянгаараа аюултай бүсийг орхин гарчээ.
Иле Левотолок галт уулын уур тэнгэрт 4 км өндөр багана үүсгэжээ. Галт уул оргилсон даруйд ойролцоох тосгоны эргэдэж орилолдож, үймсэн байна. Орон нутгийн нисэх буудлыг хаажээ. Индонези улс нь дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулууд байрладаг газар юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.