Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэн ой 2008 оноос хойш өнгөрсөн жилд хамгийн их устсан болохыг Бразилийн сансар судлалын агентлагаас мэдээлжээ.
2019 оны наймдугаар сараас 2020 оны долдугаар сарын хооронд Амазоны ширэнгэн ойн 11,088 км кв талбайд устсан нь арав гаруй жилийн хугацаанд хамгийн их устаж үгүй болсон судалгаа юм. Тодруулбал өмнөх жилийнхээсээ 9,5 хувиар ойгүйжилт өссөн байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлыг удаашруулах амин чухал ой их хэмжээгээр устаж үгүй болсон нь Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болзонарогийн буруу гэж эрдэмтэд үзжээ. Болзонаро 2019 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн ажлаа авсан бөгөөд дэлхийн хамгийн том халуун орны ширэнгэн ойд газар тариалан, уул уурхайн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж эхэлсэн.
Амазон нь гурван сая гаруй ургамал амьтны төдийгүй сая гаруй уугуул иргэний гэр юм. Болзонарог ажлаа хүлээж авахаас өмнө 2018 онд тус ойн 7,536 км кв талбай устаж байжээ.
Өнөөдөр танилцуулсан дүн бол урьдчилсан байдлаар гаргасан тооцоолол бөгөөд он гарсны дараа албан ёсны статистик мэдээлэл гарах юм байна. Бразилийн Засгийн газар 2020 он гэхэд Амазоны ойн устгалыг 3,900 км кв болгож бууруулах зорилт танилцуулж байсан удаатай.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.