СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны цөмийн эрдэмтнийг алсын удирдлагатай зэвсгээр хороосон гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ираны цөмийн эрдэмтэн Мохсен Фахризадехыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт амь насанд нь халдаж, хороосон хэрэг гарсан. Ираны эрх баригчид Израйль болон улсаасаа хөөгдсөн сөрөг хүчний бүлэг алсын удирдлагатай зэвсэг ашиглан цөмийн эрдэмтнийг хороосон гэж үзэж байна.

Аюулгүй байдлыг хамгаалах албаны удирдагч Али Шамханийн хэлснээр гэмт этгээдүүд цахилгаан төхөөрөмж ашиглаж Фахризадехын машиныг галдан шатаасан гэжээ. Түүний машиныг Тегераны зүүн хэсэгт шатаасан байна. Оршуулган дээр нь хэлсэн үгэндээ Шамхани Израйлийн тал эрдэмтнийг цөмийн зэвсэг хөгжүүлэхэд нууцаар тусалж байгаа хэмээн буруутгаж байсныг дурджээ.

. Гэвч барууны орнууд цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс сэрэмжилж Ираны эсрэг хориг арга хэмжээг эхлүүлсэн байдаг.

Цөмийн эрдэмтний үхлийн талаар мэдээлэхдээ Ираны Засгийн газар эхэндээ түүний машин шүүрэн шанага болтлоо бууны суманд өртсөн ба 3-4 террорист этгээд бие хамгаалагч нартай буудалцаж, эцэст нь амиа алдсан гэсэн юм.

Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр аллагыг алсын удирдлагатай, аль эсвэл хиймэл дагуулаас хяналттай зэвсгээр үйлдсэн хэмээн сүүлд мэдээлж байна. Мөн хэргийн газарт хэн ч байгаагүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
59.153.115.146

Трамп буухаасаа өмнө ажиллагаа явуулж устгуулсан. Ираныг цөмийн зэвсэггүй болгож баялагыг нь цөлмөх бодлого явуулж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.