ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: Манай орны хувьд коронавирусийн халдварын тохиолдол 801 боллоо. Дотоодын халдвар 358, зөөвөрлөгдсөн тохиолдол 383 байна. Нийслэл хот болон зургаан аймагт багц хэлбэрээр өвчлөл гарсан. Улсын хэмжээнд есөн голомт байна. Нийт 418 хүнд тандалт судалгаа хийж байгаагаас ойрын хавьтлын 4179 хүнийг ажиглаж байна.
Өнөөдрийн байдлаар 180,734 сорьцод шинжилгээ хийсэн. Өмнөговь аймагт явуулын лаборатори ажиллаж байгаа бөгөөд 1003 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 790 гаруй мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар илэрсэн үзүүлэлт юм. Азийн орнуудад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гуравдахь давалгаа эхэлсэн хэмээн үзэж байна. Гэхдээ манай улс багтдаг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хамгийн өвчлөл багатай, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байгаа хэмээн үнэлэгдэж байгаа. Манай улс хамгийн баталгаатай Ковид-19 эсрэг вакцин худалдан авна. ДЭМБ-ын зөвшөөрөл, батламжийг авсан вакциныг улсдаа авна гэсэн шаардлага тавьж байгаа хэмээв.
ВИДЕО:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.