СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-01

Хотын даргын халаа, сэлгээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийслэлийн 34 агентлагийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх, халах, өөрсдөөр нь өргөдлийг нь өгүүлэх, тэдний ажлыг хүлээн авах хүмүүсийн нэрийг нь зөвшөөрүүлэхээр холбогдох байгууллага руу /АТГ/ илгээх ажлыг шуурхайлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар зэрэг газрын удирдлагууд солигдоод байна. .

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төрийн албаны хуульд заасан төрийн захиргааны албан тушаалд томилох, төрийн албан хаагчийг түр чөлөөлөх, чөлөөлөх, ажлаас нь халах үндэслэлийг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах заалтыг мөрдөөгүйн зэрэгцээгээр гэнэт ажлаа өгөхийг шаардах зэрэг хүч түрэмгийлэх гэмээр хандлага, байдлаар асуудалд хандаж байгаа тул шүүхэд ялах магадлал өндөр хэмээн ажлаа өгсөн эрхмүүдийн зарим нь ярьж явна.

Эзэнгүй болсон суудлуудад голдуу Сонгинохайрхан дүүргээс гаралтай хүмүүс томилогдож байгаа, мөн НИТХ-ын төлөөлөгчид юм уу, тэдгээрт хамааралтай байж болзошгүй хүмүүсийг томилж байна. Энэ нь өөрийг нь огцруулах эрх бүхий 45 төлөөлөгчийг өөрийн эсрэг хандах /эсрэг кноп дарах/ эрсдэлийг бууруулахаар тооцож байгаа үйлдэл гэсэн мэдээллүүд байгааг бид эргэн тодруулж та бүхэнд мэдээлэх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.