ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 12,116 хүн шинжилгээ хийсэн. Үүнээс 400 гаруй нь хавьтал болсон иргэдийн давтан шинжилгээ юм. Хавьтлууд дундаас 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Түүнчлэн 12 гаруй ард иргэдэд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Халдвар илэрсэн 10 хүний хувьд Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ 190 хүнд шинжилгээ хийснээс 1 хүнд халдвар илэрсэн. Энэ хүний хувьд өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Улаанбаатар хотод долоон тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч нараас илэрсэн. Энэ бол гэр бүлийн аав, ээж, эгч, дүү, хүүхэд нь гээд гэр бүл дотроосоо. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 34 болж байна. Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт ойрын хавьтлын давтан шинжилгээгээр нэг, нэг тохиолдол илэрсэн.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 801 болж, 358 иргэн эдгэрээд байна.