СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-01

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан вакцины марафон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Цар тахлын цорын ганц найдвар болоод байгаа вакциныг хэн Монголд анхлан олж ирэх вэ гэдэг марафон Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нарын дунд өрнөж байна. Гэхдээ төрийн хоёр институт нэг компаниас худалдан авалт хийхээр сонирхож байгаа нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Монгол улсын Ерөнхий сайд захирамж гарган ажлын хэсэг байгуулсан ба Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр Англи-Шведийн хамтарсан “АстраЗенека” компанийхантай цахимаар хуралдсан талаараа мэдээллээ. Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан коронавирусийн вакцины ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна” гэсэн бол үүнтэй зэрэг шахуу Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн адил “АстраЗенека” компанийхантай цахимаар хуралдсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-аас мэдээлж байх юм.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ” хэмээснээр ЕТГ-ын мэдээлэл төгсжээ.

Шил шилээ дарсан энэхүү мэдээллүүд зарим иргэдийг “Монгол улсын гадаад бодлого олон цонхоор явдаг болоо юу?” хэмээн гайхшрахад хүргэлээ.

Харин учир мэдэх хүмүүс “Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр нь коронавирусийн вакцин байх болно. Аль нам вакцин олж ирнэ, тэр нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах болно. Иймд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын хооронд вакциныг хэн түрүүлж олж ирэх вэ гэдэг марафон өрнөөд байна” хэмээсэн юм.

Үүнийг батлах мэт өчигдөр гадны нэг компанитай төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл нэгэн зэрэг шахам цахим уулзалт хийлээ.

Вакцины марафонд хэн түрүүлэх бол?

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.