"Эмээлт" шалган нэвтрүүлэх товчооны нөхцөл байдал ямар байгаа талаар ТЦА-наас мэдээлж байна.
“Хот хоорондын зорчигч тээвэр Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван газруудаас хөдөлж байгаа. Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайн хангахыг уриалж байна.
Голомт гарсан аймгууд болох Архангай, Сэлэнгэ аймагт гацсан иргэд нийслэл хот руу орж ирэх боломжгүй.
Өглөөний 06:00 цагаас хойш нийт 20 тээврийн хэрэгслээр 41 иргэн нэвтэрлээ. Эдгээр иргэд хүндэтгэн үзэх 18 шалтгаантай хүмүүс юм. 20 тээврийн хэрэгслийн ес нь том оврынх. Орон нутаг руу иргэдийг гаргаж байгаатай холбогдуулан хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна.
Хувийн тээвэр 28 мянга, хот хоорондын 50 мянган тээврийн хэрэгслээр иргэд зорчино. Шинжилгээний хариугаа авсан QR кодтой хүндэтгэн үзэх шаардлагатай 18 байгууллагын ажилчид чөлөөтэй орж гарч байгаа” гэж ТЦА-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.