АНУ-ын хамгийн ахмад Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй 78 настай Жо Байден нохдынхоо нэгтэй тоглож байгаад хөлөө бэртээн, өнгөрсөн бямба гарагт эмнэлэгт очжээ.
Тэрээр немц овчарк үүлдрийн Major нэртэй нохойтойгоо тоглож байгаад хальтарч унаснаар шагайгаа булгалсан гэж зарим хэвлэлүүдэд бичиж байна. Байден Делавер мужийн Нью-Арк дахь эмнэлэгт очиж үзүүлжээ.
Хувийн эмч Кевин О’Коннорынх нь хэлснээр эхний удаагийн рентген зурган дээр ноцтой хугарал бэртэл харагдаагүй ч дахин нарийвчилсан үзлэг хийхээр төлөвлөсөн байна.
Рентген зурагнаас харахад түүний баруун тавхайн дунд хоёр савхан яс бэртжээ. Энэ жилийн сонгуульд ялагдал хүлээх нь гарцаагүй болоод байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт “түргэн эдгээрэй” хэмээн жиргэсэн байна.
Байден насаар ахмад тул түүний эрүүл мэндийн байдлыг ойрын холбоотнууд нь төдийгүй өрсөлдөгчид нь ч нухацтай ажиглаж байгаа. Түүний эмч нар Байден эрүүл чийрэг биетэй тул Ерөнхийлөгчийн албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэх чадвартай хэмээн сонгуулийн өмнө мэдээлж байсан юм.
Байден Champ, Major гэсэн хоёр немц овчарктай бөгөөд Цагаан ордонд тэднийгээ дагуулан ирнэ гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Удахгүй унгажээ гээд мэдээ хийгээрэй та нар