ШӨХТГ-ын улсын байцаагч нар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гурав дөрөвдүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг нэгэн хүнсний дэлгүүрийг очиж шалгажээ.
Шалгалтаар уг хүнсний дэлгүүр өндөг нийлүүлэгчээс 340 төгрөгөөр авсан өндөгөө 460 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогдсон тул дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нарт “Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийн үеэр хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж болохгүйг сануулж, үнээ бууруул” гэх шаардлага тавьсан байна.
Гэтэл тухайн дэлгүүрийг ажиллуулж байсан аав, хүү хоёр улсын байцаагч эмэгтэйг хэл амаар доромжилж, улмаар хамт ажиллаж байсан эрэгтэй байцаагчийг отвёрка (автийрк гэж хэлдэг -халив)-аар цохиж, зодсон гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Улсын байцаагч нарыг зодсон дэлгүүрийн худалдагч нарыг өдгөө цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм балай хүний зовлонгоор ашиг олдог новшнуудыг маш өндөр торгох хэрэгтэй худалдааных эрхийг хасах хэрэгтэй юм биш үү
Ийм балай хүний зовлонгоор ашиг олдог новшнуудыг маш өндөр торгох хэрэгтэй худалдааных эрхийг хасах хэрэгтэй юм биш үү
Хорооллын 5 эрдэнэ зах болон хажуу талын хүнсний захууд махны үнийг хэт өсгөн дураар амандаа орсон үнээ хэлж зарж бгааг анхаарч шалгана уу? Хонины ястай мах 9800₮- Р зарж бн
Сүртэй шалгаад 11 сарын 12 ны өндөг хугацаа нь дуусчихсан гээд ,үүнийг нь livetv.mn сүртэй зарлаад л...түүхий өндөг 3-н сар хадгалах хугацаа байдаг санагдах юм.
Эрхиыг нь цуцал