АНУ-ын Орегон мужид Талархлын баярын өдрүүдэд 19 настай хүүг буудаж хороосон хэрэг гарчээ.
47 настай Роберт Пол Кийгэн даваа гарагт Айден Эллисоныг автомашины зогсоол дээр хэт чанга хөгжим тавьсныг буруутган маргалдаж эхэлжээ. Тэдний маргааны дүнд Пол Кийгэн хүүг буудаж хороосон байна. Энэ үйл явдал Эшланд хотын Стратфорд инн зочид буудлын орчимд болжээ.
Хэргийн газарт байсан гэрчийн яриагаар Кийгэн хүрэмнээсээ буу гаргаж ирэн, хүүгийн цээжин тус газар буудсан байна. Гэмт этгээдийг хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар галт зэвсэг эзэмшиж байсан, бусдыг заналхийлэн сүрдүүлсэн хэмээн буруутгажээ. Түүнийг Жэксоны хорих газарт саатуулсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр шүүх хурал нь товлогдсон байна.
Алмеда Драйвын ойн түймрээс болж Кийгэн нь Стратфордын зочид буудалд гэр бүлийн хамт байрлаж байжээ. Уг хэрэг гарах үед гэмт этгээдийн гурван настай хүү зочид буудлын өрөөнд эмээ өвөөтэйгээ үлджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.