СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Этиопын Үндэсний Батлан хамгаалах хүчин Мекелле хотыг хяналтандаа авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Этиоп улсын Тыграй мужийн нийслэл Мекелле хотод өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд зэвсэгт мөргөлдөөн газар авав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Этиопын Үндэсний хамгаалах хүчин Мекелле хот руу нэвтэрч, Тыграйн ардын чөлөөлөх фронттой ширүүн тулаан хийжээ.

Тус улсын Ерөнхий сайд Абий Ахмедын жиргэснээр Үндэсний хамгаалах хүчин Мекелле хотыг эрхэндээ оруулж, хяналтаа тогтоож чадсан байна. Засгийн газрын армийн ажиллагааны дараа бүс нутагт гал намжсан хэмээн мэдээлжээ.  

Холбооны цагдаа нар Тыграйн ардыг чөлөөлөх фронтын гишүүдийг баривчлан саатуулах ажлаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн ардын чөлөөлөх фронтынхонд баригдаад байсан умард бүсийн коммандын офицеруудыг чөлөөлжээ.

Хотын нисэх буудал, олон нийтийн институциуд, мужийн захиргааны байр зэрэг бусад ач холбогдолтой барилга байгууламжуудыг Үндэсний батлан хамгаалах хүчин хяналтандаа эргүүлэн авчээ. Ерөнхий сайд Тыграй мужийн оршин суугчдад талархал илэрхийлэн, мөргөлдөөн тулааны үед сүйрсэн барилга байгууламжийг сэргээж, иргэдийг хэвийн амьдралд нь буцаах чухал үүрэг хариуцлага үлдсэн гэдгийг онцолсон байна.

. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Батлан хамгаалах хүчин Мекелле хотыг бөмбөгдөж, нурааж сүйдэлсэн боловч нас барж, гэмтэж шархадсан хүний тоо зэрэг гарз хохирлыг тодорхой мэдээлэхгүй байгааг эх сурвалжууд дамжууллаа.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд 40,000 гаруй иргэн хөрш Судан улс руу дүрвэж, олон зуун энгийн иргэн, армийн алба хаагч амиа алдсан гэж мэдээлж байна. Тэнд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг онцоллоо.

Тыграйн ардын чөлөөлөх арми нь 1970-аад оны үед үүсэн байгуулагдсан, 250,000 орчим цэрэгтэй, мужийн өөртөө захирах эрх мэдлийг Засгийн газраас шилжүүлэн авах хүсэлтэй ажээ. Өнөөгийн Ерөнхий сайд Абийг 2018 онд Засгийн газрыг тэргүүлэхээс өмнө улс төрд нөлөө ихтэй байсан ч сүүлийн хоёр жил шинэ Ерөнхий сайдтай зөрчилдөж байсан юм. Энэ жилийн зургадугаар сард улс даяар сонгуулийн санал хураалт явуулах ёстой байсан боловч коронавируст цар тахлын улмаас хойшлуулсан нь угийн таагүй байсан уур амьсгалыг улам хүндрүүлсэн.

Тыграйн ардын чөлөөлөх фронт есдүгээр сард өөрсдөө сонгууль зохион байгуулсныг Засгийн газар хууль бус гэж үзсэн юм. Мекелле хотод энэ сарын эхэнд тус фронтын дайчид цэргийн баазаа нэвтрүүлсэн нь гурван долоо хоног үргэлжилсэн цуст мөргөлдөөний эхлэл болжээ. .

Эх сурвалж: CNN, BBC  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.