2020 онд Democratic National Congress (DNC) буюу Үндэсний Ардчилсан их хурлыг АНУ-ын улстөрчид цахимаар зохион байгуулжээ. Энэ оны наймдугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн их хурлыг дараах байдлаар зохион байгуулжээ. Үүнд:
- Томоохон TV сувгууд өдөр бүр хоёр цагийн турш дамжуулсан,
- Ардчилсан намын цахим хуудсаар шууд дамжуулсан,
- Цахим хурлын бэлтгэл ажил энэ оны 4-р сараас эхэлсэн,
- Сонгуулийн турш сурталчилгаа болон намын байгуулалтын ажлууд цахим хэлбэрээр явагдсан,
- Цахимаар болсон намын их хурал хямд болж, зарцуулах байсан мөнгөө орон нутгийн намын үйл ажиллагаанд зориулсан ажээ.
Түүнчлэн “Party building” буюу намын зохион байгуулалт болоод ухуулах үйл ажиллагааг утсаар ярих, SMS бичих, бичиг үлдээх зэргээр явуулжээ. Цахим хурлын үеээр гаргах бичлэгийг хэдэн сарын өмнөөс намын гишүүдээс цуглуулж сонгосон байна.
Мэдээлэлийн эх үйсвэр: dailywire.com, cnet.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.