ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. Өчигдөр/2020.11.30/ 10308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрчээ.
Үүнээс Улаанбаатарт хоёр хүннс илэрч нийт 77 болж байна.
БГД-21
СБД-12
СХД-10
ХУД-7
БЗД-25
ЧД-1
БНД-1 тохиолдол бүртгэгджээ.
Сэлэнгэ аймагт таван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 179 халдвартай болжээ. Бусад халдварын голомтуудад нэмж халдвар бүртгэгдээгүй байна.
Дархан-Уул-44
Говьсүмбэр-3
Дорноговь-21
Орхон-22
Архангай-2 халдвартай хүн байна.
Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал болох 200 гаруй хүнийг тусгаарлан, шинжилж байна. Одоогоор 120 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Дотоодод халдвар авсан хүний тоо 348, улсын хэмжээний нийт халдварын тоо 791 болжээ.
ХӨСҮТ-д маш хүнд гэсэн оноштой хоёр хүн байсан бол бие нь тогтвортой болж байна. Хүнд гурав, хүндэвтэр 24 байна.
Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэсэн оноштой дөрвөн хүн байна. харин хүнд-1, хүндэвтэр-52 хүн байна.
Халдвар авсан хүмүүс 2-91 насны хооронд байна. 0-15 насны 78, 70-аас дээш насны 9 хүн байна.