СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-29

УОК: Тусгай үүргийн нислэг 12-р сарын 11 хүртэл авахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж халдварын тархалтаа хумисан болон халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон. Харин Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгуудад хатуу хөл хорио хэвээр үйлчлэх болсон.

Гэвч тусгай үүргийн нислэгийг дээрх 10 хоногт авахгүй гэж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр "Тусгаарлах байрнуудын асуудал бүрэн цэгцрээгүй байна. Энхсаран гэх мэт 10 гаруй газрыг цагдаагийн байгууллагад шилжүүлж бүх тусгаарлах байруудад дахин үнэлгээ хийж байна. Үүний дараа тусгай үүргийн нислэг авах асуудал яригдана. Ямартаа ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчлэх ирэх 10 хоногт нэг ч нислэг авахгүй" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.