Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг LIVETV.MN сайт шууд дамжуулан хүргэж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн тархалттай холбоотойгоор цаашид дагаж мөрдөх журмыг гаргасан.
Дээрх шийдвэр дунд Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм 12-р сарын 11-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрээ зөөлрүүлж 17-оос доош градустай согтууруулах ундааг /пиво, вино/ худалдан борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр хийсэн ЭМЯ-ны мэдээллийн үеэр "Дархлаа сайтай хүн коронавирусийн халдвар авлаа ч өвчин нь хүндэрдэггүй. Маш хурдан эдгэж, эмчлэгддэг. Харин архи согтууруулах ундааны хэрэглээ нь дархлааг унагадаг. Архи, тамхи хэрэглэдэг хүн коронавирусийн халдвар авбал өвчин нь маш хурдан хүндэрч, улмаар амь нас нь эрсдэх тохиолдол их байгаа учраас дээрх хэрэглээнээс татгалзах уриалга хөдөлгөөн дэлхийн улс орнуудад хэрэгжиж байгааг хэлье" гэсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Manai uls laliin shashintai ulsuud shig
УОК, ЭМЯ, НОК-ын ажил маш муу байна! Хөл хориог 5 хоногоор тогтоосон боловч, дараа нь 14 хоногоор сунгасан. Энэ хооронд 1. Огт төлөвлөгөөгүй 2. Урьдчилсан бэлтгэл огт байхгүй 3. Менежментийн чадвар асар муу 4. Эрүүл мэндийн салбар ба бусад хүчний байгууллагын үйл ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоогүй 4. Удирдлагуудын шийдвэр гаргалт мулгуу, үхээнц, хариуцлагаас зугтсан, хариуцлагыг нэг нэгэнрүүгээ шидсэн 5. Хорионоос үүссэн ЭЗ-ийн хямралаас ард иргэддээ хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, сэтгэл байхгүй г.м маш муу ажиллалаа! Одоо 10 хоног сунгаад одоо энэ бүрэлдэхүүнээрээ ажиллавал үр дүн огт гарахгүй! Энэ хэд бол ахиад сунгах саналтай байна гээд ичихгүй зогсжил байна шүү дээ. Одоо бол крона вирустэй зохицоод л амьдрах боллоо шүү дээ.
Архи дутагдаад үхэж ээ гэж дуулаагүй л юм байна зардаг үйлдвэрлэдэг ноходууд л ашиггүй үхэх гэж байгаа байх бүр мөсөн үйлдвэрлэхгүй зарахгүй бол мөн гоё оо