СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

НИТХ Ерөнхий сайдыг хүлээж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн ИТХ-д нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах санал хүргүүлсэн.

Энэ хүрээнд НИТХ ээлжит бус тавдугаар хурлыг энэ сарын 23-нд хуралдуулсан ч НИТХ-ын АН болон МАН-ын бүлгийн зүгээс завсарлага авах санал гаргасан. Ингээд энэ сарын 27-нд дээрх асуудлаар дахин хуралдахаар болсон юм.

Өнөөдөр 14.00 цагаас НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхээр зарласан ч одоогоор эхлээгүй байна. НИТХ дахь намын бүлгүүд яг одоо хуралдаж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Одоогоор Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж хотын даргыг огцруулах саналаа танилцуулна гэсэн. Үүний дараа бүлгийн шийдвэр гарч, хуралдах болно" хэмээв.

Одоогоор төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сууж байгаа юм. Байнгын хорооны хуралдааны дараа НИТХ-ын хуралдаан дээр ирэх бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.