СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-29

ШУУРХАЙ: Я.Содбаатар: Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудын хатуу хөл хориог хэвээр үлдээлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн арав хоног сунгах шийдвэрийг гаргалаа.

Ингэхдээ нэг шатлалаар бууруулах буюу Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгуудад тавьсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээж, халдварын голомтоо хумисан болон халдвар тархаагүй бусад аймгуудын хөл хориог цуцлахаар болжээ. Гэхдээ нэг шатлалаар бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаа аж. 

Мөн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, үзвэр үйлчилгээг хориглож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг манай LIVETV /Univision-19, Sansar-19, Mongol sat-19, MNBC-29/ болон Livetvmn пэйж хуудсуудаар шууд дамжуулан үзүүлж байна.

Ташрамд дурдахад Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн санал зэргийг хэлэлцсэн. Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг дахин 14 хоног сунгах санал гаргасан ажээ.

Ингээд Засгийн газрын шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатарын өгсөн мэдээллийг хүргэе.

Шадар сайд Я.Содбаатар:

-Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш эрдэмтэн судлаачдын гаргасан зөвлөмжийн дагуу коронавирусийн халдвар авсан иргэдийг илрүүлэх ажлыг идэвхтэй зохион байгууллаа. Засгийн газрынхаа шийдвэрийг ард иргэд маань дэмжиж ажилласанд баяртай байна. PCR шинжилгээнд 150 мянга гаруй хүнийг, түргэвчилсэн шинжилгээнд 166 мянган хүнийг нийтдээ 330 гаруй мянган хүнийг хамруулах ажлыг хийсэн. Ингэснээр өвчний тархалтыг 10 дахин бууруулсан гэдэг судалгаа гарсан. Бид зарим газруудад 0 зогсолт хийж шуурхай арга хэмжээг авч чадаагүй бол халдвартай хүний тоо 3400 орчимд хүрэх байсан гэдэг тооцооллыг эрдэмтэд хийсэн байна.

Дархан-Уул аймагт халдварын шинжилгээг нэг өрхөөс нэг хүн гэдэг байдлаар бүрэн авч дууссан. Төмөр зам дагасан голомт үүссэн учраас УБТЗ-ийн 15,800 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж дууссан. Улирлын томууны дэгдэлт яг энэ цаг үед идэвхждэг. Томуу өвчин туссан бүх хүнийг коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулсан. Коронавирус илэрсэн сум орон нутаг, орон сууцны хорооллын бүх хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай хийж дуусгасан.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийгмийн хамгааллын бүх тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэж чадсан. Одоо бид бүхэн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, гарсан голомтыг бүрэн хяналтад авах, өвчний зураглалыг гаргах ажлууд хүлээгдэж байна.

Бид дахиад 14 хоног бүх нийтийн бүрэн байдлын дэглэмээ үргэлжлүүлэх ёстой гэдэг саналыг УОК-оос ирүүлсэн. Энэ саналыг бүх салбарын эрдэмтдийн саналыг авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Засгийн газраас улс хэмжээнд бүх нийтийн байдлыг цуцалж, хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Арванхоёрдугаар сарын 01-16-ны хооронд Нийслэл, Архангай, Сэлэнгэд аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин бусад бүс нутгуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бүхий аймаг сумдуудын удирдлагууд автомашины хөдөлгөөнийг тодорхой түвшинд хязгаарлах эрхтэй.

Урлаг соёл, олон нийтийн бүх арга хэмжээг зохион байгуулахыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хориотой.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласан бүс нутгуудад 18 чиг үүргийн байгууллагууд ажиллаж болно. Үүнд:

1.       Эрчим хүч хангах үйл ажиллагаа

2.       Хүнсний үйлдвэр

3.       Газрын тос, түлш

4.       Хот суурин, ариутгал татуурга

5.       Эмнэлгийн байгууллага, эмийн худалдаа

6.       Банк санхүү, хөрөнгийн бирж

7.       Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбоо

8.       Улсын онц чухал обектууд

9.       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл

10.   Гоо сайхны үйлдвэрлэл

11.   Арьс шир, боловсруулах үйлдвэр

12.   Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодол

13.   Модон эдлэл барилгын үйл ажиллагаа

14.   Нутгийн өөрөө удирдах, хууль тогтоох байгууллага, төрийн байгууллага

15.   Тусгай чиг үүргийн байгууллагууд

16.   Шүүх, прокурор, өмгөөлөл

17.   Хүргэлт түгээлтийн үйл ажиллагаа

18.   Оршуулгын үйл ажиллагаа

Хөл хорионы дэглэм олон айлын орлогод нөлөөлж байгаа. Дэлхий нийт энэ өвчний эсрэг тууштай тэмцэж байгаа тул Засгийн газраас гаргасан шийдвэрийг ард иргэд маань дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Өвчний голомтоо бид бүхэн тодорхой хэмжээнд хумьж чадсан. Цаашид улам сайн барьж, дарж авах шаардлагатай байна.

Олон аж ахуйн нэгж хүү торгууль, түрээсийн дарамтад орж байгааг ойлгож байна. Хэрвээ  ингэж дарж авахгүй бол ирэх долоо хоногт нийслэлд өдөрт 15-аас тоошгүй халдвар илэрч улам хатуу хөл хорио тогтоох шаардлага бий болох учраас түүнээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагынхаа үгийг зөвлөмжийг дагаж Засгийн газар шийдвэрээ гаргасан юм шүү.

-Маргаашнаас үсчин, цайны газрууд ажиллана гэж ойлгож болох уу?

-Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй. Үсчин гоо сайхан ажиллахгүй. Боловсруулах үйлдвэр харин ажиллаж болно. Ялангуяа экспортод чиглэсэн үйлдвэрүүдээ нээнэ. Таны асуусан газрууд ажиллах боломжгүй. Үйлчилгээний салбаруудыг үе шаттай нээнэ.

-Хөдөө орон нутгийн иргэд маргаашнаас нутаг буцаж эхэлнэ. Архангай зэрэг аймгийн иргэд буцаж болох юм уу?

-Архангай аймгийн 7181 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн. Архангай аймагт сэжиг бүхий хоёр сум байгаа. Тиймээс Архангай аймаг руу явах хүмүүсийг түр хойшлуулсан. Улаанбаатараас нутаг буцах хүсэлт гаргасан 91 мянган хүн байгаа. Тиймээс эрсдэлтэй газруудаа түр хойш тавиад эрсдэл багатай газруудаа явуулж эхэлнэ.

-Иргэд өрийн дарамтад, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн дарамтад орлоо. Энэ асуудлыг төрөөс хэрхэн дэмжих вэ?

-Түрээсийн асуудал аж ахуйн нэгж хоорондын асуудал учраас төрөөс шууд оролцох дэмжих боломж байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.3

ингэээд сүйрчээ

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.3

ингэээд сүйрчээ

зочин
3 жилийн өмнө
66.181.185.181

хумуусииг ажилыг нь хиилгэхгуй турааж алахгээд байна уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.182.246

яана даа

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.3

Хүний төлөө амьдраа юу айн. Эрүүл байвал ажил яадгийн. Амьд хүн аргатай

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.108

Хэцүү бна үнэхээр нөгөө 20 газар ажиллах ясан вэ хүүхэд маань махан хоол нэхээд төмснөөс уйдаж бна ард иргэдээ бодооч

Каяа
3 жилийн өмнө
64.119.19.83

За гайгүй байхаа

Hhjrv mtv
3 жилийн өмнө
103.212.117.28

Vhi

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.21

Орхонтуул сум яавах гэсэн юма яаж яавхуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.