Улсын онцгой комиссоос хөдөө орон нутаг руугаа буцах хүсэлтэй 85 мянга орчим иргэнийг арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатайгаар буцаах шийдвэрийг гаргасан.
Хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд коронавирусийн шинжилгээнд заавал хамрагдаж хариу нь сөрөг гарсан тохиолдолд л буцаах болсонтой холбоотойгоор шинжилгээ авах цэгүүдэд маш их хүний бөөгнөрөл бий болоод байна.
УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдээс коронавирусийн шинжилгээ авах 20 цэгийг ажиллуулж байгаа боловч зарим цэгүүд зохион байгуулалтыг тааруу хийснээс үүдэлтэйгээр иргэд зай барих дэглэмийг ноцтойгоор зөрчиж, хэт олноороо шамбааралдсан дүр зургийг та бүхэн харж байна.
Харин тэгэхэд Чингэлтэй дүүргийн 37, 39-р сургууль дээр шинжилгээ авч байгаа ажлын хэсэг зохион байгуулалтаа зөв хийснээр хүмүүс хэрхэн дэг журамтай дугаарлаж байгааг та бүхэн харж байна.
Хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд www.119.mn цахим хуудсаар нэвтэрч ороод хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн бөглөсний дараа аль цэгт шинжилгээ өгөх талаарх мэдээлэл нь гарч ирэх юм байн.а
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene humuust buruu bhguie zohion baiguulalt hiij medehgui hundee hursen uilchilgee hiij medehgui erguu zasgiin gazriin , onzgoi komissiin malnuudiin hiij bga l zuil
Хүмүүсийн өөрсдийнх нь ухамсрын асуудал шүү дээ. Заавал тэг ингэ гэж хүнээр заалгаж хийх ёстой юм шиг байх юм. Зайгаа барь гээд бүх л мэдээллийн хэрэгсэлээр зарлаад гараад байхад
Dornogovi aimgaas govisumber aimag luu hze ywj blh we