СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2020-11-29

С.Энхтөр: Маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгчдэд QR кодыг олгож эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (ЗХТЗИГ)-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр замын хөдөлгөөнд оролцох QR код олголтын талаар мэдээлэл хийлээ.

ЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр:

Нийслэлийн Засаг даргын А/1252 тоот захирамжийн дагуу 13 чиг үүргийн байгууллагын албаны автомашин, тухайн байгууллагад ажилладаг хүмүүсийн хувийн автомашиныг QR кодын зөвшөөрөл авсан тохиолдолд замын хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн.

Зөвхөн өчигдөр л гэхэд 13 чиг үүргийн 2741 тээврийн хэрэгсэл QR код бүхий хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг шинээр авсан. Гамшгаас хамгаалах бүх нийийн бэлэн байдлыг зарласнаас хойш 22,357 тээврийн хэрэгсэлд QR кодыг авч хөдөлгөөнд оролцож байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 3108 имэйл хаяг ирснийг бүгдийг нь хангаж шийдвэрлэсэн. Харин аж ахуйн нэгжүүд мэдээллээ дутуу ирүүлсэн, автомашины сери дугаараа буруу ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг нь буцаасан.

Мөн жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс, хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүмүүс хувийн автомашинаараа тээвэр хийх тохиолдол их байгаа учраас дээрх хүмүүсийн автомашинд QR код олгох ажлыг маргаашнаас тодорхой тоон хязгаартайгаар олгож эхэлнэ.

Мөн Эмнэлгийн аппаратад хуваарийн дагуу ордог иргэд эмнэлгийн бичгээ үзүүлээд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хөдөлгөөний эрчим Улаанбаатар хотод маш сийрэг, автомашины дундаж хурд 35-45 км/ц байгаа нь тогтоогдсон. Сүүлийн үед цас орж, халтиргаа гулгаа нэмэгдсэн учраас автомашиныхаа хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
192.82.75.48

hvnsnii vildwert ajildag bolowch QR kod awah gehleer uguhgvi bnlee .zaawal tus kompanii borluultiin mashind ugnu geed bnlee

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.185

Ийм балай юм зохиож иргэдэд дарамт учруулахаа болимоор юм .Өөр хийх ажил байдаггүй юм уу хурган дарга нарт нь.Бас цагдаа цэрэг нь авилга авах гээд чичрээд эхэлнэ.

Зочин
3 жилийн өмнө
192.82.74.64

Malnuud yum da sdaa

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.104

Boon chiregdel hund surtal. Kommunizmaas ch doloon dor niigem bolj dee...

Зочин
3 жилийн өмнө
202.179.25.193

улсын дугаар байхад дандаа илүү юм хийж байх юм

Бат
3 жилийн өмнө
66.181.180.191

Бас бөөн бужигнаан хүнд суртал чирэгдэл бөөгнөрөл. Ядахдаа л шалгах гэж л дажин болно биз дээ.

Zochin
3 жилийн өмнө
202.9.46.1

Ene balai ymaa boli irgediig zvgeer mashintain ywuulahgvi ymar teneg ym hiidiin ene teneg vildlee boli

Zochin
3 жилийн өмнө
202.9.46.1

Ene teneg vildlee boli hvmvvst bas l daramt uchruulahiin

Turbat
3 жилийн өмнө
66.181.161.13

Delguuriin baraand yawhaar AAN deer huwiin mashind kod yaj awah be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.