Улсын ихэнх нутагт цас орж, цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор цаг агаарын хэм эрс хүйтэрч байгааг УЦУОШГ-аас анхаарууллаа.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүрч хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.