Коронавирусийн батлагдсан хоёр тохиолдол Архангай аймгийн Ихтамир, Батцэнгэл сумдад гарсантай холбоотойгоор тус аймгийн Засаг дарга Д.Золжаргал дээрх сумдад хатуу хөл хорио тогтоох захирамжийг өчигдөр гаргажээ.
Хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл гурав хоногийн турш мөрдөх бөгөөд энэ хугацаанд бүх төрлийн үйлчилгээнээс гадна шатахуун түгээгүүр, хүнсний дэлгүүрүүд хүртэл ажиллах болохгүй хэмээн уг захирамжид зааж өгчээ.
Архангай аймагт коронавирусийн халдвар илэрсэн хүний хувьд хүнс тээврийн жолоочийн байсан бөгөөд хүүгийнхээ хамт PCR шинжилгээнд хамрагдсан вирусийн халдвар илэрсэн хэмээн тус аймгийн онцгой комиссоос мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрсдэл бүхий газраас үр хүүхдээ дагуулаад явж байхад пост дээр зогсож байгаа хяналтынхан хардаггүй юм уу. Өвчлөл битгий нэмэгдээсэй гэж л залбирья даа
Эрсдэл бүхий газраас үр хүүхдээ дагуулаад явж байхад пост дээр зогсож байгаа хяналтынхан хардаггүй юм уу. Өвчлөл битгий нэмэгдээсэй гэж л залбирья даа
Салгалсан шаар шүү,хаа байсан Архангай г карантилуулчдаг.