СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2020-11-28

Оюутан Э.Цэнд-Аюуш: Дахиад илүү их боломж бидэнд байсан бол...

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Оюутнууд ажил хийж олсон цалингаараа ахмад настнуудад хүнс, түлээ хандивлаж тусалж байна. Тэдэнд ажил, орлого байхгүй. Энгийн л ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус юм. Өөрийнхөө хэрэглээнд зориулж цагийн ажил хийж цуглуулсан мөнгөө нийлүүлэн хоол хүнс, түлээ нүүрс бариад алхаж явна. 

 

“Шинэ Үе Баянгол” ТББ нь ЕБС-ийн сурагчид, оюутан залуусын хамтран эхлүүлсэн сайн үйлс, хөгжлийн төлөөх байгууллага юм. Тус ТББ-ын залуучууд хамтран .

Тэд гишүүдээсээ хандив цуглуулж БГД-ийн 9, 23-р хороонд оршин суух ганцаараа амьдардаг өндөр настанд түлш, хоол хүнсний зүйлс авч өгсөн байна. Сурагчид, оюутнуудын цугласан хандив нь зуны амралтаараа ажил хийж олсон орлого, хуримтлалаас бүрджээ.

Шинэ үеийн манлайлал болсон залуустай хэсэгхэн ярилцсан ярилцлагаа хүргэе.

МУИС-ийн 4-р курсын оюутан Энхтөрийн Цэнд-Аюуш:  

Манай байгууллага анх 2019 онд нийгмийн идэвхи оролцоотой Баянгол дүүргийн ЕБС-ийн сурагч, оюутан залуусаас бүрдэн, байгуулагдсан цагаасаа эхэлж нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлэх, зөв хандлагыг түгээх, хүсэл зорилго, мөрөөдлөөр дүүрэн шинэ үеийн олон залуусыг дэмжих ажлуудыг цаг ямагт зохион байгуулсаар ирсэн.

Энэ хэцүү цаг үед бид оюутан, ЕБС-ийн сурагчид гээд гараа хумхиад суухыг урьтал болгохгүйгээр өөрсдийн боломж бололцоо, багахан хуримтлал, цагийн ажил хийсэн цалингийнхаа нэгээхэн хэсгийг нийлүүлж тусламж ирэхийг хүлээгээд хүйтэн байшинд идэх хоолгүй сууж байгаа ядаж нэг ч гэсэн айлд түлэх түлш, аяга будаа өгөхийг л хүссэн юм.

гэсэн хүсэл төрсөн. Бидний ихэнх нь хөл хорионы үед дулаан хөнжилдөө халуун ам бүлээрээ хэвтэж байдаг. Гэтэл .

Залуустаа уриалж хэлэхэд, Чин сэтгэлээсээ өгсөн аяга будаа, атга нүүрс хүртэл хүний амьдралд тус дэм болж чаддаг гэдэгт би итгэдэг. Хандлага зөв байхад ямар ч асуудлыг даваад л гарна даа.

 

МУИС-ийн 3-р курсын оюутан Батжаргалын Хүчитмэргэн:

Хөл хорио тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Миний хувьд би өөрөө гэр бүлийнхнээсээ тусдаа хөл хорионд орсон болохоор яг ганцаараа эдгээр өдрүүдийг өнгөрөөх, даван туулах ямар хэцүүг сайн мэднэ. Тиймдээ ч эргэлзэх зүйлгүйгээр тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслахаар шийдсэн.

Нэг үгээр хэлэхэд гунигтай байсан. Би тэр айл руу очих замдаа худгаас ус аваад арай ядан хальтарчихгүйг хичээж буй хүүг хараад тухайн үедээ нээх юм бодолгүй өнгөрсөн. Яг айлдаа ирээд ганцаараа байгаа тэр хөгшинг хараад “энэ өвлийн хүйтэнд яаж ус аа зөөдөг бол? энэ хүнд нүүрсийг яаж авч гэртээ ирдэг бол?” гэх мэтчилэн маш их зүйлд санаа зовсон.

Гэхдээ авч очсон багахан зүйлсээ өгсний дараа тэр эгч үнэхээр баярласан талархсанаа хэлээд ".

Ингээд бодохоор анх очсон сэтгэгдэл болон тэднийхээс гараад явж буй сэтгэгдэл хоёрын хооронд асар их зөрүү байгаа гэж бодож байна.

Залуусдаа уриалж хэлэхэд энэ цаг бол маш их боломж. Өөрийгөө олж мэдэх, таних, хөгжүүлэх гээд. Бусдад эерэг хандлага түгээе. Хамгийн ойрын хүрээлэл болох гэр бүлээсээ эхлээрэй. Тэгээд хамгийн чухал нь сэтгэлийн дэм шүү.

 Бидний ирээдүй болсон сурагч, оюутан залуус хэрэгтэй хэсэгт хэрэгтэй хүнд тусалж, дэм болохоор нэгдэж байна. Цагийн ажил хийж олсон орлогоороо хүнс аван алхаж яваа залуус харж хандах хүнгүй олон өндөр настанд хүрч туслахаар хичээж байгаа юм шүү. Хөл хорио тогтоосон энэ цаг үед та ч бас өөрийн эргэн тойронд байгаа, тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслаарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.