СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2020-11-28

Хөл хорионы үед хүчирхийлэл нэмэгдэж байгааг анхаарууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.

Анх 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр" болгон зарласан байдаг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болж өргөжөөд байна.

Энэхүү аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт арга хэмжээ авахыг уриалах зорилготой. .

2020 онд дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатайгаар хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлж байгаа юм. Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөөх энэхүү аянд Монгол улсын төрийн бүх байгууллага, 21 аймгийн удирдлагууд, яам, тамгын газрууд нэгдээд байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нээх үедээ Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгааг мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.

Мөн хэлсэн үгэндээ "Хөл хорионы үе жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсэн талаарх тоо мэдээлэл байна. Нэг ч хүүхэд, эмэгтэй, эрэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хэн нэгэн хайрлаж хамгаалах үүрэг бүхий хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг Бид таслан зогсоох ёстой” хэмээн онцлов.

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.