СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-28

АН-ын улстөрийн зөвлөл хуралдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Тус нам Их хурлаа энэ сарын 17-нд хийхээр тогтоод байсан ч цар тахлаас үүдсэн хөл хорионоос шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй. Харин өнөөдөр Улстөрийн зөвлөлөө цахимаар хуралдуулахаар болсон байна. 

Сонгуулиас хойш намын даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй явж ирсэн тус намд намын даргаа сонгох, үндсэн дүрмийн өөрчлөлтөө ярих, цаашлаад намын шинэчлэлээ хэрхэн хийх вэ гээд хэлэлцэхээр хүлээгдэж буй олон асуудал бий. Нийгэмд ч Ардчилсан намын шинэчлэл, өөрчлөлтийг хүлээн, хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ гэдгийг чих тавин чагнаж суугаа.

Өөрөөр хэлбэл, Тиймдээ ч тус намынхан хөл хорио гэлтгүй зарим нэг хурал цуглаан, уулзалт зөвлөгөөнүүдээ цахимаар явуулж эхэлжээ.

Сүүлийн үед АН-ынхан залуусаа түлхүү дэмжиж, тэдний үгийг сонсох  хандлага ажиглагдах болсон нь тус намын 2021 оны төсөвт анализ хийж байгаа үйл явц, сүүлд хийж буй зарим нэг улс төрийн үйл ажиллагаануудаас нь илт харагдана. Угаас ч Ардчилсан намаас шинэ, эрч хүчтэй залуусын өөрчлөлт, шинэчлэл, зоригтой улс төрийг нийгэм үгүйлж буйг мэдэрч эхэлсэн ч байж болох.

Ямартай ч өнөөдөр улстөрийн зөвлөлөө хуралдуулж ямар нэгэн тодорхой шийдэл гаргах болов уу гэсэн хүлээлт байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
202.9.47.21

Ц.Оюунгэрэл энэ эмэгтэй танай намын нууц хөзөр шүү!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.