Коронавируст (Ковид-19) халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчих, хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолууд дээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчдаас гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 9 хяналтын ТББ-ууд, хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нийт 51 албан хаагч хяналт тавин ажиллаж байна.
Мөн автобусны буудлын ойролцоох зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд тогтмол хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэж, мэдээг Нийслэлийн Онцгой Комисст 2020.11.23-ны өдрөөс эхлэн танилцуулж ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд 2020.11.27-ны 18:00 цагийн байдлаар иргэд ихээр зорчдог нийт 84 автобусны буудлын 1064 автобусанд хяналт хэрэгжүүлэхэд 1003 автобус хүн хоорондын зай барьсан, 147 автобус хяналтын ажилтантай, 995 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулсан, нийт 61 автобус зай бариагүй, 917 автобус шалгагчгүй, 69 автобус ариутгалын хэрэгсэлгүй зөрчилтэй байна. Мөн нийтийн тээврийн автобусанд суух иргэдийн зүгээс хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байгаа тул хүн хоорондын зай барихгүй автобусанд дайрч орон, олноороо чихэж суух эрсдэлийг үүсгэсээр байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээтэй 203 шалгагч ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс 12-оор өссөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.