“Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 1800 орчим жолоочийг “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-т хамрууллаа.
Жолооч нарт лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ тэргүүтэй нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийсэн. Үзлэгийг 1, 2, 3-р эмнэлэг, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч нар гардан хийж Эрүүл мэндийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК дэмжин оролцов.
“Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг” нь Цагаан хад дахь Монпорт кэмпийн байранд 10 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд явагдсан юм.
Түүнээс гадна компанийн зүгээс ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг 2020 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.