СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Майкл Жордан өлсгөлөнгийн эсрэг 2 сая ам.доллар хандивлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Америкийн домогт сагсанбөмбөгчин Майкл Жордан Netflix-тэй хамтран Чикаго Буллз багт өнгөрүүлсөн карерынхаа сүүлчийн он жилүүдийг харуулсан “Сүүлчийн бүжиг” баримтат цувралаа нээсэн нь спортын баримтат цувралын төрөлд үзэгчийнхээ тоогоор дээд амжилт тогтоосон юм. .

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ядуу буурай, өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд тусалдаг Feeding America байгууллагаар дамжуулан цар тахлын үед хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа тул ийнхүү хувь нэмрээ оруулан туслахаар шийдсэн байна. Жордан “ковид-19-өөс шалтгаалан урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал үүссэн, хүнд сорилттой нүүр тулсан жилд талархал хүлээхээс илүү өгөх нь чухал байна. Би баримтат кино бүтээлийнхээ орлогоос хоол хүнс нэн хэрэгцээтэй иргэдэд тусалж байгаагаараа бахархаж байна” гэжээ.

Цар тахлын улмаас сургуулиудыг хааснаас болж боловсролын салбарт хүндрэл гарснаас гадна хүүхдүүдийн дунд хүнсний хомсдол эрс нэмэгдсэн байна. Тэр дундаа өнгөт арьстай болон латин гаралтай цагаач иргэд хүнс тэжээлийн хомсдолд нэрвэгдэж байгаа ажээ. Feeding America нь АНУ-ын хот бүрт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй нөөц, 60,000 орчим хүнс түгээх цэгтэй бөгөөд ядууст хүнс түгээдэг байгууллага юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.