СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-27

LIVE: 22-ын товчоонд өчигдөр 300 гаруй иргэн ирж, УОК, НОК-ын ажлыг хүндрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг НЗД-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж байна.  

НЗД-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: 

-Нэгд, QR кодтой холбоотой мэдээлэл иргэдээс их ирж байгаа. Энэ бол Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 байгууллагын албан хаагчдад зориулагдсан ажил юм. Тиймээс иргэдэд өгч байгаа хотын хорионд зорчих эрх гэж ойлгож болохгүй.

Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй хэвээрээ байгаа, хөл хорио хэвээрээ байгаа. Мэдээж иргэдийн аж байдал, санхүүгийн боломжийг хангах ажлууд зохион байгуулж байна. Иргэдэд орлогоо олонгоо ажиллах нөхцөл байдлыг судалж байгаа.

Хоёрт, хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ирж байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотой анхааруулахад хот руу орох хөл хорио хэвээрээ байгаа. шүү.

Хөдөө орон нутаг руу гаргах, хот руу оруулах журам удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Энийг гартал байгаа байгаа газартаа хөл хорионы дэглэмээ бариад байж бай. Өчигдөр гэхэд л 300 гаруй иргэн 22-ын товчоон дээр ирж УОК, НОК-ын ажлыг нэлээд хүндрүүллээ. Хойшид журмаа мөрдөж, гарах, орох хөдөлгөөн хориотой хэвээрээ байгаа гэдгийг анхаараарай. Нийслэлийн 1200 дугаарын опперотаруудын тоог нэмэгдүүлсэн учраас одоо утсаа авна. Утсаа авахгүй байгаа гэсэн гомдол ирсэн. Одоо бол яаралтай бидэнтэй холбогдох зүйл байвал хэлж болно.

Бид цаг тухай бүрт нь гар утаар чинь мессэж бичиж мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

asd
4 жилийн өмнө
103.57.94.118

pzda min ajil hundruullee ntr gej gonshignohoo boli. ta nariin ajlaas iluu ene humuusiin aj amidral n chuhal shuu,

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.3

Naad humuusre yawuulahgui aya tuhtai bailgah talaar shiidver gargaaachee malnuudaa

монгол
4 жилийн өмнө
202.21.107.92

олиггүй, мэдлэггүй хүмүүсээр удирдуулж байгаагийн наад захын жишээ л энэ мэт байна шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.