СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уолт Дисней 32,000 ажилтнаа хална

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Алдарт Уолт Дисней компани өмнө нь 4,000 ажилтнаа халах тухайгаа мэдээлж байсан бол энэ удаад 32,000 ажилтнаа халахаар төлөвлөсөн гэдгээ мэдээллээ.

Коронавируст цар тахлаас болж дэлхий даяар сүлжээтэй Диснейн зугаа цэнгэлийн газрууд, амралтын бизнесүүд зогсонги байдалд орсон. Үүнтэй холбогдуулаад ирэх жилийн гуравдугаар сар гэхэд 32,000 ажлын байрыг чөлөөлөх юм байна.

Дисней компани дэлхий даяар 223,000 ажилтантай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард 28,000 ажлын байр чөлөөлөхөө аль хэдий нь мэдэгдээд байгаа. Тус компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа тул ноогдол ашиггүй болсноор тэтгэвэр, тэтгэмжийн санд оруулдаг хувиа бууруулах болон зогсоож магадгүй болсон байна. Мөн .

АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диснейн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд л гэхэд 100,000 хүн ажилладаг байна. Энэ жилийн 3-5 дугаар саруудад Хойд Америк, Ази, Европ тивүүдэд байдаг Диснейн 12 цэнгэлдэх хаалттай байсан. Үүний дараа Шанхай, Флоридагийн паркууд дахин нээгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.