СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дарга Си Зиньпин Жо Байденд баяр хүргэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа дэлхийн удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн ч зарим улс орны төрийн тэргүүнүүд одоо ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлэн чимээгүй байна. Байденд баяр хүргэхийг урьтал болгоогүй цөөн удирдагчдын тоонд Хятадын дарга Си Зиньпин багтаж байсан бол тэрээр утсаар залган Америкийн 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ардчилсан намын нэр дэвшигчид баяр хүргэжээ.

Си Зиньпин Америкийн шинэ төрийн тэргүүнд хандан хоёр улсын харилцаа зөрчил мөргөлдөөний замаар бус, хамтын ажиллагаан дээр тулгуурлана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Хятадын төрийн мэдлийн хэвлэлээр энэ тухай мэдээлсэн бөгөөд Си дарга Байдентай утсаар холбогдохдоо хоёр тал харилцан хүндэтгэлтэй хандаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дээдлэн, харилцаагаа тогтвортой эрүүл хөгжүүлэн, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихийн төлөө олон улсын хамтын нийгэмлэг, бусад улс орнуудтай эвтэй найртай байхыг даган мөрдөхийг уриалан баяр хүргэжээ.

Хятадын дэд дарга Ван Кишан АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэхээр бэлдэж буй Камала Харрист мөн баяр хүргэсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын үед Америк-Хятадын харилцаа ойрын хэдэн арван жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрсэн тул Байдены үеэс харилцаа сайжрах боломжтой гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Тэр тусмаа Жо Байден Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгчийн албанд байсан тул хоёр улсын харилцаанд Обамагийн үеийн уур амьсгал эргэн бүрдэх магадлалтай. Гэхдээ ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд худалдааны дайн, сэтгүүлчид дипломатчдад олгох визний хориг, коронавируст цар тахал, Шинжаанд хүний эрх зөрчигдөж буй асуудал, Хонконгийн үймээн самуун, Тайваньтай Америк харилцаагаа зузаатгаж буй явдал дэлхийд тэргүүлэх хоёр гүрний харилцаанд гүн цав үүсгэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн иргэн
4 жилийн өмнө
103.57.93.76

Манай ерөнхий яасан ве ? Дэвшүүлчихсэн үү???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.